Хамтран ажиллах санал илэрхийлсэн их дээд сургуулиудаас БНСУ-ын хамгийн анхны хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтыг хийсэн Халла их сургуулийг сонгож, гурван талт санамж бичгийг өчигдөр/2024.12.25/байгуулсан байна.БНСУ-ын Пугён,Халла их сургуулийн удирдлагууд метроны мэргэжилтэн бэлтгэх саналаа ирүүлжээ.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан байна. Энэ талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн ахлах инженер Б.Содбаатартай ярилцлаа.